Би өвөлд дургүй хирнээ цасанд бол дуртай. Гэхдээ цасан шуурга биш, зүгээр л зөөлөн будрах цасан ширхэгийг доороос нь харах их дуртай. Яг л салхинд хийсэх цэцэгсийн дэлбээ шиг нэг нэгээрээ эргэлдэн буух ширхэгүүд ид шидийн гэмээр увдистай мэт санагддаг. Удаан хараад зогсоход яг л дээшээ нисэж байгаа юм шиг, хязгааргүй огторгуй өөд дүүлж байгаа юм шиг л нэг сонин бас гайхалтай мэдрэмж төрдөг. Бүгд л зөвхөн надруу чиглэн ирж байгаа юм шиг. Цасан ширхэгүүд нүүрэн дээр минь зөөлөн бууж, халуун илчинд минь хайлан, тэр дороо бүлээн болон урсах ч удалгүй хөрч жиндүүлнэ. Гэсэн хэдий ч сэтгэлд өгдөг дулаан илчээ хэзээ ч хөргөж үл дийлнэ. Цастай холбоотой, цасны тухай дурсамжууд бүгд л тэр ширхэгүүдээр дамжин над дээр бууна. Магадгүй би дурсамжаараа амьдардаг байж болох. Гэхдээ сэтгэлийн хөг хөндсөн дурсамж бүхэн ирээдүйг минь тольдон байдгийг хүмүүс мэдэхүй л байх.
Цасан ширхэгүүд буухдаа бүгд л нэг зүйлийг зүрхэнд шивнэнэ. Нэг л зүйлийг...
Thursday, April 14, 2011
Wednesday, October 20, 2010
wow
"Аз жаргалтай амьдрал гэж үгүйь аз жаргалтай мөчүүд л байдаг" гэсэн үгэнд би их дуртай, бас итгэдэг. Хүний амьдралд хааяахан тохиолдолд гайхалтай сайхан өдрүүд байдаг шүү дээ. Өнөөдөр тийм л нэг өдөр байна. Зүрх минь амаараа гарчих шахан чохилжь хөл минь эгээтэй л дээшээ дүүлчих гээд л байж ядна. Сэтгэл минь ч ялгаагүй ээ. Сайхан зүйлсээр дүүрээд ль сайхан мөрөөдөлд умбаад л байна. Яагаад гэж үү? Яагаад гэдгийг нь чи хамгийн сайн мэдэж байгаа шүү дээ.
Өнөөдөр үү? өнөөдөр би жаргалтай байна. Wow л гэмээр байна.
Харин Чи?
Өнөөдөр үү? өнөөдөр би жаргалтай байна. Wow л гэмээр байна.
Харин Чи?
Thursday, November 19, 2009
чи
би шүлэгч бишээ
харин чи л яруу найраг юм.
чиний инээдийг салхитай зүйрлэн
чиний нулимсыг бороотой зүйрлэн
чиний гэх бүхнийг би өөрөө төсөөлөн
цаасан дээр буулгахад шүлэг л болдог юмаа.
чамайг баярлахад хамт баярлан
чамайг гунихад хамт гунин
чиний дотор орсон мэтээр
чамайг ойлгон, өөрөө төсөөлөн
цаасан дээр буулгахад шүлэг л болдог юмаа
би шүлэгч бишээ
харин чи л яруу найраг юм.
харин чи л яруу найраг юм.
чиний инээдийг салхитай зүйрлэн
чиний нулимсыг бороотой зүйрлэн
чиний гэх бүхнийг би өөрөө төсөөлөн
цаасан дээр буулгахад шүлэг л болдог юмаа.
чамайг баярлахад хамт баярлан
чамайг гунихад хамт гунин
чиний дотор орсон мэтээр
чамайг ойлгон, өөрөө төсөөлөн
цаасан дээр буулгахад шүлэг л болдог юмаа
би шүлэгч бишээ
харин чи л яруу найраг юм.
Wednesday, November 11, 2009
Хайр гэж...
хүн бүр л өөрийн сэтгэл зүрхээ өгсөн бүх зүйлээ өөрийн болгож, нэг ёсондоо өөрийн өмчлөлд байлгахыг хүсдэг. би ч мөн адил. гэхдээ би чамайг тийм байлгахыг хүсэхгүй байна. чи эрх чөлөөтэй, хэзээ ч намайг орхиод нисэн одож болох "торгүй тоть". гэхдээ би чамайг надаас юу ч болоогүй юм шиг л нисчихгүй байхаа л гэж дотроо горьдоно. нисэн одлоо ч би чамд гомдохгүй. нисээд буух газар чинь чамд аз жаргалыг өгч байвал би харин ч баярлана. хайр гэдэг заавал хариу нэхдэггүй юм байна тийм үү? хүн мэдээж хайрлуулахыг хүсдэг ч хайр гэдэг бол өөрөө бүхнийг хайртынхаа төлөө зориулахад хүргэдэг агуу том сэтгэл хөдлөлийг л хэлдэг юм байна. тийм ээ би чамайг хэзээ ч хорихгүй ээ.
Wednesday, October 7, 2009
Чи хэн нэгэнтэй дэндүү адилхан.
Чи хэнтэй адилхан харагддаг аа мэдэх үү? "Би хэн нэгэнтэй тийм адилхан юм байх даа" гэж гайхаж байна уу? Тиймээ чи хэн нэгэнтэй дэндүү адилхан. Адилхан гэхэд ч багадмаар. Магадгүй чи тэр хэн нэгэн нь ч байж мэдэх юм. Би тэр хэн нэгнийг хараагүй ч чамтай гарцаагүй адилхан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Чамайг харахаар, харахгүй нэрийг чинь амандаа хэлэхэд ч, зүгээр л бодоход хүртэл сэтгэл минь нэг л сайхан болох юм. Чамтай хамт байхад надад сүүдэрт орчлонгийн бүх зүйл юу ч биш мэт санагдаж, зөвхөн чи л амьсгалаар минь дамжин надад бүрэн орж, надаар дүүрэн зөвхөн чи л уусан, сүлэлдэн байдаг. Чамаас салаад явахад би нэг харанхуй нүхэнд уначихсан юм шиг л санагддаг. Гэрэл гэгээ минь, миний энхрийхэн минь, ийм болхоор л чи тэр хэн нэгэнтэй дэндүү адилхан байгаа юм. Би чамайг тэр нэгэн гэдэгт эргэлзэхгүй байгаа болхоор би чамайг хэн нэгний нэрээр дуудахаар шийдлээ. "Тэнгэрийн элч" минь.
намрын цэцэг

Жихүүн намрын орой
Жиндүүхэн бодол сэтгэл хайрна
Сэвэлзэх салхины аясаар
Сэнсрэх навчис дурсамж хөндөнө.
Тавилан төөрсөн амрагаа
Санан санан гансархад
Холоо одох нүүдлийн шувууд
Гуниг тэрлэн өр зүснэ.
Хавар ургаагүй цэцэг
Намрын бороонд өндийх шиг
Хожуу учирсан хонгор
Хэнзхэн дурлалыг зүрхэнд сийлнэ
Алдаж боломгүй сэтгэлдээ
Холдож чадамгүй чамдаа
Дурлалдаа, учралдаа, дуу шиг намартаа
БИ ХАЙРТАЙ
Monday, September 28, 2009
үнсэлт

Миний дуртай хэсэг бол чамайг чанга гэгч нь тэврээд өөртөө наан үнсэлцдэг тэр хэсэг байгаан. Яг л кино ярьж байгаа юм шиг л ярьж байна уу хэхэ. Тэр хэсэг бол жинхэнэ тасархай. Чамаас би амтат бал бурмыг өөртөө юүлэн авч байгаа юм шиг л хамаг биеэр минь цахилгаан гүйдэл гүйж, чамд хүрэлцэж байгаа бүх хэсгүүдэд дулаан, зөөлөн булбарай зүйл мэдрэгддэг. Воо. Энэ чинь жаргал биш гэж үү. Жаргал байлгүй яахав. Чамайг нүдээ анин надад аажимхан ойртон яг намайг үнсэх үед миний биеэр бараг л 1000ВТ-ийн цахилгаан гүйдэг байхаа. Эцэст нь хэлэхэд би энэ тогондоо дахин дахин цохиулаал баймаар байна. Намайг үнсээч хонгороо
Subscribe to:
Comments (Atom)