би шүлэгч бишээ
харин чи л яруу найраг юм.
чиний инээдийг салхитай зүйрлэн
чиний нулимсыг бороотой зүйрлэн
чиний гэх бүхнийг би өөрөө төсөөлөн
цаасан дээр буулгахад шүлэг л болдог юмаа.
чамайг баярлахад хамт баярлан
чамайг гунихад хамт гунин
чиний дотор орсон мэтээр
чамайг ойлгон, өөрөө төсөөлөн
цаасан дээр буулгахад шүлэг л болдог юмаа
би шүлэгч бишээ
харин чи л яруу найраг юм.
Thursday, November 19, 2009
Wednesday, November 11, 2009
Хайр гэж...
хүн бүр л өөрийн сэтгэл зүрхээ өгсөн бүх зүйлээ өөрийн болгож, нэг ёсондоо өөрийн өмчлөлд байлгахыг хүсдэг. би ч мөн адил. гэхдээ би чамайг тийм байлгахыг хүсэхгүй байна. чи эрх чөлөөтэй, хэзээ ч намайг орхиод нисэн одож болох "торгүй тоть". гэхдээ би чамайг надаас юу ч болоогүй юм шиг л нисчихгүй байхаа л гэж дотроо горьдоно. нисэн одлоо ч би чамд гомдохгүй. нисээд буух газар чинь чамд аз жаргалыг өгч байвал би харин ч баярлана. хайр гэдэг заавал хариу нэхдэггүй юм байна тийм үү? хүн мэдээж хайрлуулахыг хүсдэг ч хайр гэдэг бол өөрөө бүхнийг хайртынхаа төлөө зориулахад хүргэдэг агуу том сэтгэл хөдлөлийг л хэлдэг юм байна. тийм ээ би чамайг хэзээ ч хорихгүй ээ.
Subscribe to:
Comments (Atom)