Чи хэнтэй адилхан харагддаг аа мэдэх үү? "Би хэн нэгэнтэй тийм адилхан юм байх даа" гэж гайхаж байна уу? Тиймээ чи хэн нэгэнтэй дэндүү адилхан. Адилхан гэхэд ч багадмаар. Магадгүй чи тэр хэн нэгэн нь ч байж мэдэх юм. Би тэр хэн нэгнийг хараагүй ч чамтай гарцаагүй адилхан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Чамайг харахаар, харахгүй нэрийг чинь амандаа хэлэхэд ч, зүгээр л бодоход хүртэл сэтгэл минь нэг л сайхан болох юм. Чамтай хамт байхад надад сүүдэрт орчлонгийн бүх зүйл юу ч биш мэт санагдаж, зөвхөн чи л амьсгалаар минь дамжин надад бүрэн орж, надаар дүүрэн зөвхөн чи л уусан, сүлэлдэн байдаг. Чамаас салаад явахад би нэг харанхуй нүхэнд уначихсан юм шиг л санагддаг. Гэрэл гэгээ минь, миний энхрийхэн минь, ийм болхоор л чи тэр хэн нэгэнтэй дэндүү адилхан байгаа юм. Би чамайг тэр нэгэн гэдэгт эргэлзэхгүй байгаа болхоор би чамайг хэн нэгний нэрээр дуудахаар шийдлээ. "Тэнгэрийн элч" минь.
Wednesday, October 7, 2009
намрын цэцэг

Жихүүн намрын орой
Жиндүүхэн бодол сэтгэл хайрна
Сэвэлзэх салхины аясаар
Сэнсрэх навчис дурсамж хөндөнө.
Тавилан төөрсөн амрагаа
Санан санан гансархад
Холоо одох нүүдлийн шувууд
Гуниг тэрлэн өр зүснэ.
Хавар ургаагүй цэцэг
Намрын бороонд өндийх шиг
Хожуу учирсан хонгор
Хэнзхэн дурлалыг зүрхэнд сийлнэ
Алдаж боломгүй сэтгэлдээ
Холдож чадамгүй чамдаа
Дурлалдаа, учралдаа, дуу шиг намартаа
БИ ХАЙРТАЙ
Subscribe to:
Comments (Atom)